Мэдээ мэдээлэл

Барилгын салбарын чиг хандлага, дотоод мэдээ, үйл ажиллагааны шинэчлэл.

БАРИЛГЫН САЛБАРЫН "ШИЛДЭГ-100" АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ТОДОРЛОО

2026.09.09

БАРИЛГЫН САЛБАРЫН "ШИЛДЭГ-100" АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ТОДОРЛОО

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүхт 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн баасан /2024.09.04/ гарагт болсон. Энэ үеэр барилгын салбарын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах 100 аж ахуйн нэгж, байгууллагыг шилдгээр нэрлэж, тодрууллаа. Барилгын материалын үйлдвэрлэлийн чигэлээр үйл ажиллагаа явуулдаг гишүүн байгууллага: 1. "Цэн газар" ХХК 2. "Премиум конкрет" ХХК 3. "Монгол базальт" ХХК 4. "Монголын алт" ХХК 5. "Шилэн хийц" ХХК 6. "Пирамид индастри" ХХК 7. "Монгол ванн" ХХК 8. "Байгууламж-Од" ХХК 9. "Сиб кабель" ХХК 10. “Дархан гантиг үйлдвэр” ХХК 11. "Базардарь" ХХК Инноваци, шинэ технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гишүүн байгууллага: 1. "Мон цемент билдинг материалс" ХХК 2. "Эко драй волл" ХХК 3. "Эрэл групп" ХХК 4. "Евро базальт" ХХК

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
🏡 “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ АМИНЫ ОРОН СУУЦНЫ ТӨЛӨВЛӨЛТ БА НОГООН САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖУУД” СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ

2026.09.09

🏡 “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ АМИНЫ ОРОН СУУЦНЫ ТӨЛӨВЛӨЛТ БА НОГООН САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖУУД” СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ

Аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд, олон нийтэд зориулсан 📚 Сургалтын сэдэв: 🏠 Хуучин амины орон сууцыг эрчим хүчний хэмнэлттэй болгон шинэчлэх аргачлал Дулаан алдагдлыг бууруулах, дулаалга, цонх, инженерийн системийг шинэчлэх үр ашигтай шийдлүүд. 🌿 Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төлөвлөлт ба ногоон санхүүжилт Зөв төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлтийн шийдэл, ногоон зээлийн шаардлага болон санхүүжилтийн боломжууд. 📅 Хэзээ: 2026.09.18 ⏰ Цаг: 10:00–13:00 📍 Хаана: Барилгын хөгжлийн төв, “Барилгачин” танхим Эрчим хүчний зардлаа бууруулж, амьдрах орчныхоо тав тух, үнэ цэнийг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийг нэг дороос.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
БАРИЛГАЧДЫН ТАЛБАЙД СҮНДЭРЛЭХ БАРИЛГАЧДЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2026.09.03

БАРИЛГАЧДЫН ТАЛБАЙД СҮНДЭРЛЭХ БАРИЛГАЧДЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Барилгачдын талбайд сүндэрлэх Барилгачдын хөшөөнд өнөөдөр хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Барилгачдын талбай нь Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарт хүчин зүтгэсэн үе үеийн барилгачдын хөдөлмөр, зүтгэл, түүх бахархлыг илэрхийлсэн хүндэтгэлийн орон зай юм. Тус талбайд сүндэрлэх барилгачдын хөшөө нь эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан барилгачдын хөдөлмөр зүтгэлийг мөнхжүүлсэн бэлгэдэл билээ. Барилгачдын хөшөөг Монголын ууган архитекторуудын нэг, Монгол Улсын Гавъяат барилгачин, Зөвлөх архитектор Я.Шархүүгийн зураг төслөөр, Монгол Улсын гавъяат барилгачин, “Барилга” корпорацийн Ерөнхийлөгч, Барилга, хот байгуулалтын яамны тэргүүн дэд сайд асан Л.Шагдаррагчаа санаачлан, түүний үр хүүхдүүд бүтээн байгуулсан билээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд барилгын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууд, гавъяат барилгачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ой тохиож буй энэ үед үе үеийн ахмад барилгачдаа хүндэтгэн дурсах нь салбарын түүх, уламжлал, залгамж чанарыг эрхэмлэж буй чухал үйл явдал юм.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
📢 “ДУЛААЛГА, ХАЛААЛТ 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2026.09.03

📢 “ДУЛААЛГА, ХАЛААЛТ 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“Барилгачин групп” ХХК-ийн зохион байгуулж буй “Дулаалга, халаалт 2026” төрөлжсөн үзэсгэлэнд дулаалга, халаалт болон барилгын инженерийн шийдлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч байгууллагуудыг оролцохыг урьж байна. ⭐ Оролцогч байгууллагуудад үзэсгэлэнгийн талбайг үнэ төлбөргүй олгоно. Үзэсгэлэнд оролцсоноор: ✅ Бүтээгдэхүүн, шинэ технологио зорилтот хэрэглэгчдэд танилцуулах ✅ Шинэ харилцагч, худалдан авагчтай болох ✅ Борлуулалт, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ✅ Салбарын байгууллагуудтай бизнесийн холбоо тогтоох ✅ Брэнд, бүтээгдэхүүнийхээ танигдалтыг нэмэгдүүлэх боломжтой 📅 Үзэсгэлэн: 2026 оны 9 дүгээр сарын 18–20 ⏳ Бүртгэлийн хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын 8-ныг дуустал 📍 Байршил: Барилгачин худалдааны төв 📌 Хаяг: Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам дагуу, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн чанх урд ⚠️ Үзэсгэлэнгийн талбайн тоо хязгаартай тул бүртгэл дүүрэхээс өмнө амжиж бүртгүүлээрэй. ☎️ Бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7766-2277, 7711-1177, 9400-1171 Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, харилцагч байгууллагууд та бүхнийг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан таниулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх энэхүү боломжид идэвхтэй оролцохыг урьж байна. #ДулаалгаХалаалт2026 #БарилгачинГрупп #БарилгачинХудалдааныТөв #ҮнэгүйТалбай #БарилгынМатериал #Дулаалга #Халаалт

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
Мэндчилгээ

2026.09.01

Мэндчилгээ

Мэдээлэл байхгүй байна.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

2026.08.31

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг үе үеийн барилгачид, архитекторууд, инженер техникийн ажилтнууд болон барилгын салбарын нийт ажилтан, албан хаагчдадаа өргөн дэвшүүлье!

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
ИХ БАРИЛГА 100 / БМҮ ХӨГЖИЛ 1990-2000 он

2026.08.25

ИХ БАРИЛГА 100 / БМҮ ХӨГЖИЛ 1990-2000 он

Барилгын материалын үйлдвэрлэл 1980-1990 оны хугацаанд 2.9 дахин өсөж байсан бол зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос эхлэн уналтанд орж, материалын үйлдвэрүүд зориулалтаа өөрчилж, үүд хаалгаа барьсан нь тун харамсалтай түүх болсон. Улаанбаатар, Дархан, Чойбалсан хотууд, Өвөрхангай, Говь- Алтай аймгуудад ажиллаж байсан бие даасан томоохон 26 үйлдвэрээс гадна бусад аймгуудад ажиллаж байсан барилга үйлвэрлэлийн баазууд, тоосгоны жижиг үйлдвэрүүд, галт уулын шаарган гулдмайн үйлдвэрүүд үндсэндээ хувьчлагдаж дууссан байлаа. Барилгын салбарын үйл ажиллагаа 1994 оноос саармагжиж, тухайн үед Барилгын салбарын бодлого нь Дэд бүтцийн яамны зөвхөн нэг газрын хэмжээнд тодорхойлогдож байв. 2000 он бол Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд аажмаар шилжиж, Барилгын салбарын уналт зогсч, сэргэлт дөнгөж эхэлсэн үе юм. 2000 оноос Барилгын салбар эрчимжих хандлага бий болж, харьцангуй богино хугацаанд сэргэж, түүний үр дүн болж салбар эрхэлсэн яам 10 жилийн дараа 2004 онд дахин байгуулагдаж, одоо Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам ажиллаж байна. Үүний тод илрэл нь уламжлал болсон бүтээгдэхүүний үйлдвэрлэлүүд үйл ажиллагаа сэргээсний дээр, урьд зөвхөн импортлогддог байан болон сураг төдий байсан олон арван нэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэрүүд шинээр байгуулагдан олон тооны ажиллаж үйлдвэрүүд байна. Их барилгын салбарт Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо, Монголын Барилгачдын Холбоо, Монголын Архитеторчдын Эвлэл, Барилгын Инженерүүдийн Холбоо, Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо, Төсөвчдийн Холбоо зэрэг олон нийтийн байгууллагууд ажиллаж эхэлсэн байдаг.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
ИХ БАРИЛГА 100 / БМҮ ХӨГЖИЛ 1970-1990 он

2026.08.20

ИХ БАРИЛГА 100 / БМҮ ХӨГЖИЛ 1970-1990 он

Барилгын материалын үйлдвэрлэлийн энэ их өсөлт, хөгжилтэй уялдуулан 1984 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Барилгын материалын үйлдвэрлэлийг удирдах ерөнхий газрыг байгуулснаар тус салбарын мэргэжлийн удирдлага төвлөрсөн аппарат бий болж чухал алхам хийгдсэн. Барилга, Барилгын материалын үйлдвэрийг 1971-1975, 1975-1980, 1980-1985, 1985-1990 онд хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулж, ЭЗХТЗ-ийн Ерөнхий Хуралдаанд шийдвэр гаргуулсан. Барилгын үйлдвэрийн эдгээр баазууд манай орны их барилгын хөгжлийн тулгуур нь болж байсан. Тавдугаар таван жил (1971-1975 он)-д барилгын материалын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг 1.5 дахин, үүний дотор ханын материал, бетон, төмөр бетон эдлэлийг 1.5 дахин, цементийн үйлдвэрлэлийг 2 дахин, мод бэлтгэх, мод боловсруулах аж үйлдвэрийн гаргах бүтээгдэхүүнийг 45 хувиар өсгөн нэмэгдүүлэх зорилт тавин ажилласан байна. ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх комбинатыг өргөтгөн шинэчлэж, Барилгын машин механизмын засварын шинээр байгуулж ашиглалтанд оруулан, Толгойтын ханын материалын гуравдугаар үйлдвэрийг барьж эхлэв. МАХН-ын XVI их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, хөдөөд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимтэй өрнүүлэн хөгжүүлэхэд нам засгаас ихээхэн анхаарч шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх зургадугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд (1976-1980 он) барилгын материалын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд 945.2 сая төгрөгийн хөрөнгө оруулав. Энэ нь тавдугаар таван жилийнхээс 3.8 дахин их юм. Зургадугаар таван жил бол манай улс ардын аж ахуй, сочлыг хөгжүүлэх таван жилүүдийн дотроос барилгын материалын хамгийн орчин үеийн үйлдвэрүүд баригдаж өргөтгөл, шинэчлэл хийгдсэн таван жил болсон билээ. Энэ таван жилд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар ББМҮЯ-ны системд Дархан, Улаанбаатарын байшин үйлдьэрлэх комбинат, техник, эдийн засгийн тусламжаар Дарханы районд Цемент, шохойн цогцолбор, Дарханы керамзитын завод, Эрдэс хөвөн эдлэл, дулаалгын материалын үйлдвэр, Улаанбаатар хотод Толгойтын тоосгоны дөрөвдүгээр үйлдвэр, Говь-алтай аймагт Тоосгоны үйлдвэр, Улаанбаатар хотод хана, шалны вааран хавтанцар үйлдвэрлэх Керамик эдлэхүүний үйлдвэр зэрэг орчин үеийн олон том үйлдвэрүүдийг барьж эхлэв. Болгар улсын техникийн тусламжаар Өвөрхангай аймгийн Өвдөг худагт жилдээ 16сая ширхэг тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай, тасралтгүй ажиллагаатай Тоосгоны үйлдвэрийг барьж эхэллээ. Мөн Увс, Баянхонгор, Хэнтий, Хөвсгөл зэрэг есөн аймгийн Тоосгоны заводын тоног төхөөрөмжийг шинэчлэн Ховд, Завхан, Баян-Өлгий, Өвөрхангай, Баянхонгор аймгийн төмөр бетон заводад өргөтгөл хийж хүчин чадлыг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авсан юм. Хонгил зууханд тоосгыг мазутаар шатаах, хамгийн орчин үеийн техник, технологи бүхий автомат ажиллагаатай, жилд 25сая ширхэг 125-150 маркийн өндөр чанарын тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай Тоосгоны гуравдугаар үйлдвэрийг ЗХУ-ын хүч хөрөнгөөр Толгойтод ашиглалтанд оруулав. Ингэснээр Улаанбаатар хотын Толгойтын тоосгоны нэг, хочр, гуравдугаар үйлдвэрүүдэд 1200 гаруй ажиллагсад ажиллан, жилд 90 сая ширхэг тоосго гаргах хүчин чадалтай болж улсын хэмжээнд ердийн тоосгоны нийт хэрэгцээний 68 хувийг үйлдвэрлэж хангах болов. 1980 онд Дархан хотод жилдээ 70 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий угсармал орон сууцны хана, туурга, хучилтын төмөр бетон хийц үйлдвэрлэх хүчин чадалтай Байшин үйлдвэрлэх комбинат, 1978 онд жилдээ 200 мянган шоо метр дулаалгын керамзит үйлдвэрлэх Дарханы керамзитын завод ашиглалтанд орлоо. Шаврыг нунтаглан боловсруулж чийглэн 5-10, 10-20, 20-40мм ширхэглэлтэй шахаж бэлтгэсэн шаврын массыг эргэдэг зууханд мазутаар шатаах технологи бүхий хагас автомат ажиллагаатай Дарханы керамзитын заводад 200 гаруй мэргэжлийн ажилчид ажиллаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг ЗХУ-д экспортлох болов. Зургадугаар таван жилд орон нутгийн хөнгөн дүүргэгч материалыг ашиглаж ханын хүрмэн бетон блок, байшингийн хана, туурганы керамзит хавтан үйлдвэрлэж барилгад нэвтрүүлэв.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
“ШУДАРГА ШИЛЖИЛТИЙН ЗАМД: АЖ ҮЙЛДВЭР, ХӨДӨЛМӨРИЙН САЛБАР, ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ИРЭЭДҮЙГ НЭГТГЭХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨХ МАНЛАЙЛАГЧИД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2026.08.20

“ШУДАРГА ШИЛЖИЛТИЙН ЗАМД: АЖ ҮЙЛДВЭР, ХӨДӨЛМӨРИЙН САЛБАР, ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ИРЭЭДҮЙГ НЭГТГЭХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨХ МАНЛАЙЛАГЧИД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Байгалийн нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийн хөгжил эдийн засгийн өсөлт, ажлын байр, нийгмийн бүтээн байгуулалтыг бий болгодог ч байгаль орчинд зарим тохиолдолд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс үүнийг өөрчлөх, шинэ тогтолцоонд шилжих нь чухал учраас өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, эдийн засгийн өсөлтийг хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах, бзнесийн байгууллагууд байгалийн нөөцөд үзүүлэх сөрөг нөлөөллөө хэрхэн бууруулах вэ зэрэг асуудлыг хөндлөө. Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Хэлэлцүүлгийн гол сэдэв болох “Шударга шилжилт” нь үйлдвэрлэлийг зогсоох тухай бус хөгжлийн үр өгөөжийг хадгалах юм. Үүний зэрэгцээ байгаль орчин, хүний эрх, ялангуяа үйлдвэрлэлийн бүсийн ойр орчмын иргэд, ажилтан,, гэрээт ажилчдын хүний эрхэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулж, хөгжлийн ард хэнийг ч орхигдуулахгүйгээр шинэ тогтолцоонд шилжих тухай юм" хэмээн онцоллоо. Түүнчлэн "Бид төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран барилгын салбарын ногоон шилжилтийг эрчимжүүлж, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах зорилгод бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллах болно. Энэ хүрээнд байгаль орчинд ээлтэй технологи, инновац, тогтвортой барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, хүн төвтэй, эрүүл, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хот, суурин газрын хөгжлийг бодлогын түвшинд тууштай хэрэгжүүлэх болно” гэв. Хэлэлцүүлгийн үр дүнд хүний эрхийн магадлан шинжилгээ болон хариуцлага бизнесийн үйл ажиллагааны талаарх ойлголт, мэдлэг нэмэгдэж, Засгийн газар, хувийн хэвшил, бизнесийн холбоодын хоорондын хамтын ажиллагаа, түншлэл бэхжих зэрэг тодорхой үр дүнд хүрэх юм.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
ИХ БАРИЛГА 100 / БМҮ-ИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХ 1950-1970 ОН

2026.08.19

ИХ БАРИЛГА 100 / БМҮ-ИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХ 1950-1970 ОН

Тоосгоны үйлдвэрлэл нь керамикийн үйлдвэрийн анхдагч нь бөгөөд керамикийн үйлдвэрлэлийн “өвөг эцэг” болсон Хятад улсын зээл, тусламжаар анх байгуулагдаж, улмаар 1952-1957 онуудад керамик эдлэхүүний түүхий эд “Найрамдал” ордыг түшиглүүлэн өргөтгөл, шинэчлэлт хийгдэж үйлдвэрлэлийн жилийн хүч чадал нь 1,0 сая ширхэгээс 27,0-30,0 сая ширхэгт хүрч нэмэгдсэн төдийгүй техник, технологид ч нэг адил хувьсгал гарсан юм. МАХН-ын Төв хорооны 1963 оны 5 дугаар бүгд хурлаас барилга угсралтын ажлын өсөлтөөс барилгын материалын үйлдвэрлэлийг түрүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлснийг хэрэгжүүлэх зорилгоор 1963 оны 12 дугаар сард Улсын барилгын зөвлөлийг Барилгын яам, Барилгын материалын үйлдвэрлэлийн яам болгон өөрчилсөн нь барилгын материалын үйлдвэрийг аж үйлдвэрийн бие даасан салбар болон хөгжин бэхжихэд нь шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. 1967-1968 онуудад тоосгоны II үйлдвэрийг ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар өргөтгөн шинэчилж, ашиглалтад оруулсан. Бүтээн байгуулалтын үйл ажиллагаа улам бүр эрчимжиж, салбарын үйл ажиллагаанд ЗХУ-аас үзүүлэх зээл тусламж өсөн нэмэгдэж, мөн улсын ерөнхий барилгын 3 том трестүүд, манай улсын барилгын механикжсан 10 цуваа, барилга угсралтын трест, удирдах газрууд сум, сангийн аж ахуй, тэжээлийн болон үр тарианы аж ахуй, аймгуудын барилгын үйлдвэрлэлийн иж бүрэн бааз зэрэг улс ардын аж ахуйн чухал ач холбогдол бүхий үйлдвэрийн цогцолбор, сум, суурин, хот тосгон, барилга, объектыг олон арваар нь барьж байгуулах их ажил өрнөсөн ид үед төвийн районд барилгын материалын эрдэс түүхий эдийн геологи хайгуулын ажил эрчимтэй хийгдэж, барилгын шинэ нэр төрлийн материал үйлдвэрлэх хэд хэдэн үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулах ажил хийгдэж, үүний дагуу 13 аймагт улирлын ажиллагаатай тоосгоны завод, 1966 онд Хөнгөн бетоны завод, 1967 онд Силикат тоосго шохойн үйлдвэр, 1968 онд Цементийн үйлдвэр ашиглалтанд орж, 1970 онд 1947 онтой харьцуулахад барилгын материалын үйлдвэрүүдийн нэгдсэн фонд 10.6 дахин, нийт бүтээгдэхүүн 10.4 дахин нэмэгдсэн юм.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
ИХ БАРИЛГА 100 / БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХ

2026.08.17

ИХ БАРИЛГА 100 / БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХ

Монгол улсын барилгын салбар, түүний дотор барилгын материалын аж үйлдвэрийн салбарын түүх Хар хорин хотыг байгуулах үеээс улбаатай. Хятад улсын иргэн Лин-Фин-ши гэдэг хүн 1913 онд эндхийн шохойн чулууны нөөцийг нээн олзворлож, хувийн жижиг аж ахуй болгон цөөн тооны хүмүүстэйгээр шохой шатааж, Да хүрээний пүүс, сүм хийдэд худалдаж, хувийнхаа эрх ашигт хэрэглэж байжээ. Гэтэл Варон Унгерн болон гамингууд тус оронд цөмрөн ирснээс хойш Шохой шатаах ажил нь зогсчээ. Улмаар Ардын хувьсгал ялсны дараагаар 1922 оноос эхлэн дахин шохой шатааж, 1926 оныг хуртэл хувьдаа ашиглаж байжээ. Ардын Засгийн 4 дүгээр хурлаас “Монголын хувь нийлүүлсэн барилгын хороо” байгуулах тогтоол гаргаж, 1926 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Аж ахуйн яам, харилцан туслалцах хоршоолол, Монгол банкыг түшиглүүлэн байгуулжээ. Уг хороо нь барилга байгууламж барихын зэрэгцээ барилгын материал үйлдвэрлэх ажлыг хослон гүйцэтгэж байв. Улаанхуаранд тоосгоны заводыг барьж ашиглалтанд оруулж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Шохойтын ам гэдэг газар байсан шохой боловсруулах жижиг үйлдвэр болон хотод ажиллаж байсан тоосгоны дөрвөн гар баюуг улсын мэдэлд шилжүүлж авсан нь барилгын материалын үйлдвэрлэлийн эхлэл болсон. 1926 онд Хараагийн спиртийн завод, Цагаанбулагийн Шохойн завод зэрэг үйлдвэрүүдийн барилгуудыг барьж, 1936 оны 9-р сарын 10-ны өдөр тус заводыг улсын үйлдвэр гэж тооцон зарласан. Барилгын салбар 1926 онд ЗХУ (хуучин нэрээр), Монгол Улстай хамтарсан, барилга угсралтын “Монголпром” хэмээх хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж, нийгмийн хөгжлийн тухайн нөхцөлд тэргүүлэх чиглэл болон тулгамдаж байсан, аж үйлдвэрийн комбинат, цэмбэний үйлдвэр зэрэг улс, орны нийгэм эдийн засгийн нэн чухал ач холбогдол, шаардлага бүхий цогцолборуудыг барьж байгуулснаар гараагаа эхэлж, 1926 онд Хужирбулангийн тоосгоны үйлдвэр, Цагаанбулагийн шохойн заводаар сууриа тавьсан. Барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх талаар төр засгаас ихээхэн анхаарч байсаны үр дүнд 1946 оны 5 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Барилгын материалыг бэлтгэх газар”-ыг байгуулсан нь барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
МЭДЭГДЭЛ

2026.08.06

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тэмдэглэлт ой, баярын арга хэмжээг хойшлуулах шийдвэр гарсныг барилгын салбарын үе үеийн ахмад буурлууд, инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд, хамтран ажиллагч байгууллагууд, иргэд, олон нийтэд албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газрын бодлого, шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, ойлгон дэмжиж буй салбарын нийт хамт олондоо талархал илэрхийлье.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
УРИЛГА

2026.07.28

УРИЛГА

БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
"Монгол-Солонгосын хамтарсан нүүрстөрөгч багатай барилгын технологийн семинар"

2026.07.28

"Монгол-Солонгосын хамтарсан нүүрстөрөгч багатай барилгын технологийн семинар"

"Монгол-Солонгосын хамтарсан нүүрстөрөгч багатай барилгын технологийн семинар" Бүгд Найрамдах Солонгос улсын Эрчим хүчний агентлаг (Korea Energy Agency)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Эко аж үйлдвэрийн хөгжлөөр дамжуулан тоосонцор болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах технологийг гадаад зах зээлд нэвтрүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд "Монгол-Солонгосын хамтарсан нүүрстөрөгч багатай барилгын технологийн семинар"-ыг "Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо"-ны дэмжлэг дор зохион байгуулагдах гэж байна. Хэзээ: 2026 оны 08 дугаар сарын 04-нд 13:00~18:00 Хаана: The Corporate Hotel and Convention Centre-н УЛААНБААТАР танхимд Бүртгэлийн линк: https://forms.gle/VQntsSActj6UBqYH6 ***Бүртгүүлэх зочдын тоо хязгаартай тул бүртгүүлсэн эхний 60 хүнээр бүртгэлийг хаах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: Холбоо барих утас: 80308037 И-Мейл хаяг: bt.globalbusinesspartners@gmail.com

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
Монгол-Солонгосын хамтарсан нүүрстөрөгч багатай барилгын технологийн семинар"

2026.07.23

Монгол-Солонгосын хамтарсан нүүрстөрөгч багатай барилгын технологийн семинар"

Бүгд Найрамдах Солонгос улсын Эрчим хүчний агентлаг (Korea Energy Agency)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Эко аж үйлдвэрийн хөгжлөөр дамжуулан тоосонцор болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах технологийг гадаад зах зээлд нэвтрүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд "Монгол-Солонгосын хамтарсан нүүрстөрөгч багатай барилгын технологийн семинар"-ыг "Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо"-ны дэмжлэг дор зохион байгуулагдах гэж байна. Хэзээ: 2026 оны 08 дугаар сарын 04-нд 13:00~18:00 Хаана: The Corporate Hotel and Convention Centre-н УЛААНБААТАР танхимд Бүртгэлийн линк: https://forms.gle/VQntsSActj6UBqYH6 ***Бүртгүүлэх зочдын тоо хязгаартай тул бүртгүүлсэн эхний 60 хүнээр бүртгэлийг хаах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: Холбоо барих утас: 80308037 И-Мейл хаяг: bt.globalbusinesspartners@gmail.com

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
Физик ба механик туршилтын шинжээч-лаборант сургалт

2026.07.20

Физик ба механик туршилтын шинжээч-лаборант сургалт

Монголын Барилгын Материал үйлдвэрлэгчдийн холбооны дэргэдэх сургалтын төв нь Физик ба механик туршилтын шинжээч-лаборант мэргэжлээр 14 хоногийн онол дадлага хосолсон сургалтандаа урьж байна. Сургалт 2026 оны 07 дугаар сарын 23-ний өдөр 9:30 цагаас СУИС баруун талд сургалтын төвийн байранд эхэлнэ. Сургалт 80 хувь практик дадлагаар явагдах тул ажил олгогчын зүгээс ажилтныг ажлаас чөлөөлөх шаардлагатай. Суралцагч 3х4 харьцаатай 2 хувь цээж зурагтай ирнэ үү. Холбогдох утас: 95953178 Имэйл хаяг: bmat.material@gmail.com

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
Физик ба механик туршилтын шинжээч-лаборант мэргэжлийн сургалт зарлагдлаа.

2026.07.20

Физик ба механик туршилтын шинжээч-лаборант мэргэжлийн сургалт зарлагдлаа.

Монголын Барилгын Материал үйлдвэрлэгчдийн холбооны дэргэдэх сургалтын төв нь Физик ба механик туршилтын шинжээч-лаборант мэргэжлээр 14 хоногийн онол дадлага хосолсон сургалтандаа урьж байна. Сургалт 2026 оны 07 дугаар сарын 23-ний өдөр 9:30 цагаас СУИС баруун талд сургалтын төвийн байранд эхэлнэ.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 ЖИЛИЙН ОЙН арга хэмжээний хүрээнд “БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРДЭМТДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН”-ыг зохион байгууллаа

2026.07.03

Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 ЖИЛИЙН ОЙН арга хэмжээний хүрээнд “БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРДЭМТДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН”-ыг зохион байгууллаа

ХББОСЯ, “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ, МОНГОЛЫН “БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРДЭМТДИЙН НЭГДСЭН ХОЛБОО” хамтран БАРИЛГЫН САЛБАР үүсэж хөгжсөний 100 ЖИЛИЙН ОЙН арга хэмжээний хүрээнд “БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРДЭМТДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН”-ыг зохион байгууллаа. Чуулганд “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ-ын Захирал Д.Мөнхбаатар, ХББОСЯ-ны “БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР”-ын дарга Б.Мөнхтөр, Монголын “БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРДЭМТДИЙН НЭГДСЭН ХОЛБОО”-ны ЕРӨНХИЙЛӨГЧ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Ц.Бор тэргүүтэй албаны төлөөлөгчид болон БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД оролцлоо. Чуулганд оролцогчид БАРИЛГЫН САЛБАРЫН бодлого, төлөвлөлтөд анхаарах асуудлыг ЭРДЭМТЭН СУДЛААЧДААСАА сонсох, цаашид хэрхэн зөв бодлогыг салбарын хөгжилд тусгах тухайд үзэл бодол хуваалцсан ач холбогдолтой арга хэмжээ болж буйг онцолж байлаа. Чуулганаар: -“Барилга хот байгуулалтын бодлого үйл ажиллагаа ба МУ-ын хөгжлийн ерөнхий төсөл” (Нутагшил, суурьшлын үзэл баримтлал, дэд бүтэц,хотжилт, хөгжлийн үзэл баримтлалын судалгаа, үр дүн) -“Ирэх 100 жилийн хөгжлийн төсөөлөл, бодлогын зөвлөмж танилцуулга” -“Барилга, хот байгуулалтын хөгжлийн одоо ба ирээдүй” (судалгааны үр дүн ба хөгжлийн чиг хандлага, шинэчлэл) -“Монголын геотехникийн судалгааны тулгамдсан асуудлууд” -“Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, хөгжил байршлын схем” зэрэг илтгэлүүлд тавигдаж ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД хэлэлцүүлэг өрнүүлэв.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ДҮРЭМ, СТАНДАРТЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2026.07.03

НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ДҮРЭМ, СТАНДАРТЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ногоон орон сууцны төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Ногоон орон сууцны барилгын дүрмийн төсөл, EDGE хэрэглэгчийн гарын авлагын орчуулгын төсөл, материалын стандартын төслийн хэлэлцүүлэг” өнөөдөр (2026.06.05) Барилгын хөгжлийн төвийн Барилгачин танхимд болж байна. Хэлэлцүүлэгт төр, засгийн холбогдох яамд, нийслэлийн удирдлага, хэрэгжүүлэгч агентлагууд, мэргэжлийн холбоод, инженер, архитектор, судалгааны байгууллагууд болон олон улсын санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл оролцож, ногоон барилгын бодлого, стандарт, норм нормативын шинэчлэлийн талаар санал солилцов. Хэлэлцүүлгийн үеэр ногоон орон сууцны төлөвлөлт, EDGE гарын авлагын орчуулга болон барилгын материалын стандартын төслүүдийг танилцуулж, цаашдын хэрэгжилтийн талаар мэргэжлийн түвшний санал, зөвлөмжийг хэлэлцлээ. Уулзалтад: Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн Газрын Хот Байгуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Раушан Маматкулов, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын Хот төлөвлөлт, суурьшлын хөгжлийн газрын дарга Батболд, Барилга байгууламжийн норм нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, Улаанбаатар Хотын Нэгдсэн Төсөл Хэрэгжүүлэх Нэгжийн Зохицуулагч Б.Баатарзориг, дэд зохицуулагч Б.Хишигтогтох болон бусад холбогдох албаны мэргэжилтнүүд оролцлоо. Төслийн зүгээс хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох бодлого, стандартын боловсруулалт болон хэрэгжилтэд тусган ажиллана.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл

2026.06.25

Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын 2026 оны зургаадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барьсан Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон Орон сууцжуулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг энэ 7 хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэн шийдвэрлэнэ.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД – ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

2026.04.10

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД – ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД – ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад бараа материал нийлүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг төслийн гүйцэтгэгч нарт танилцуулж, мэдээллээр хангах зорилготой “Үндэсний үйлдвэрлэгчид – Хөгжлийн түншлэл” нээлттэй өдөрлөг өнөөдөр (2026.04.08) Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т амжилттай зохион байгуулагдлаа. Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд 80 гаруй дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцож, төслийн гүйцэтгэгч нарт бүтээгдэхүүнээ танилцууллаа. Сэлбэ хотын бүтээн байгуулалтад төслийн ерөнхий гүйцэтгэгч долоон байгууллага болон ГИШС-ний хоёр компани 150 орчим туслан гүйцэтгэгчтэйгээр оролцож байна. 🔸Сэлбэ 20 минутын хот төслийн гүйцэтгэгч нар гэрээний дагуу нийт бараа, материалынхаа 35, тоног төхөөрөмжийн 40-өөс доошгүй хувийг дотоодын зах зээлээс авах үүрэг хүлээсэн байдаг. 🔸Цемент, арматур, бетон зуурмаг, тоосго, лифт зэрэг үндсэн 13 нэр төрлийн материалыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авахыг мөн гэрээний хавсралтад тусгасан. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс нийлүүлэлтэд тавигдах чанар, стандартын шаардлагуудын талаар үйлдвэрлэгчдэд өдөрлөгийн үеэр нэгдсэн мэдээлэл өгч, баримт бичгийн бүрдэлд (сорилтын тайлан, тохирлын гэрчилгээ) анхаарахыг санууллаа.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
"ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД – ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ" ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

2026.04.02

"ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД – ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ" ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

"ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД – ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ" ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА "Сэлбэ 20 минутын хот" төслийн гүйцэтгэгч нар нийт материалынхаа 35-40%-ийг дотоодын үйлдвэрлэгчдээс авах гэрээний үүрэгтэй. Та бүхнийг энэхүү бодит боломжийг ашиглан гүйцэтгэгч нартай шууд холбогдохыг урьж байна. 🤝 ӨДӨРЛӨГӨӨР: * Нийлүүлэлтийн шаардлага, стандартын мэдээлэл авах. Гүйцэтгэгч байгууллагуудтай B2B уулзалт хийх. Бүтээгдэхүүний дээж, каталогио танилцуулах. 📅 Хэзээ: 2026.04.08 | 10:00–16:00 цаг 📍 Хаана: Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, Нийслэлийн ЖДҮҮ-г дэмжих төв. 📝 Бүртгэл: https://forms.gle/AEUrzQiwYDJzNXXP7 ⚠️ САНАМЖ: Бүтээгдэхүүний техник тодорхойлолт, сорилтын тайлан, тохирлын гэрчилгээгээ бэлтгэж ирнэ үү. Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо ТББ Холбоо барих: 99015759, 99143658, 99156327 #МБМҮХ #СэлбэХот #ҮндэснийҮйлдвэрлэл #LocalContent

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
"БАРИЛГЫН МАТЕРИАЛ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ" батлагдлаа.

2026.03.05

"БАРИЛГЫН МАТЕРИАЛ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ" батлагдлаа.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17435348098402

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
Сонгон шалгаруулалт

2026.03.04

Сонгон шалгаруулалт

МОНГОЛ УЛСЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ОНОШИЛГООНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД ОРОЛЦОХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Үзсэн: 0Дэлгэрэнгүй
СЭЛБЭ ХОТ ТӨСӨЛ БА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД

2026.03.02

СЭЛБЭ ХОТ ТӨСӨЛ БА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД

СЭЛБЭ ХОТ ТӨСӨЛ БА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД 🇲🇳 Монголын барилгын салбарын импортын хамаарлыг бууруулах бодлогыг бид баримталж, үндэсний бүтээн байгуулагч, үйлдвэрлэгчдээ дэмжиж байна. Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо нь Сэлбэ хот төслийн инженерүүд хамтран үйлдвэртэй танилцах аялал хийлээ. Төслийн туслан гүйцэтгэгч нарт тавигдсан материалын 35%, тоног төхөөрөмжийн 40%-ийг дотоодоос авах юм.

Үзсэн: 0Дэлгэрэнгүй