
2026.07.03
Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 ЖИЛИЙН ОЙН арга хэмжээний хүрээнд “БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРДЭМТДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН”-ыг зохион байгууллаа
ХББОСЯ, “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ, МОНГОЛЫН “БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРДЭМТДИЙН НЭГДСЭН ХОЛБОО” хамтран БАРИЛГЫН САЛБАР үүсэж хөгжсөний 100 ЖИЛИЙН ОЙН арга хэмжээний хүрээнд “БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРДЭМТДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН”-ыг зохион байгууллаа.
Чуулганд “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ-ын Захирал Д.Мөнхбаатар, ХББОСЯ-ны “БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР”-ын дарга Б.Мөнхтөр, Монголын “БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРДЭМТДИЙН НЭГДСЭН ХОЛБОО”-ны ЕРӨНХИЙЛӨГЧ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Ц.Бор тэргүүтэй албаны төлөөлөгчид болон БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД оролцлоо.
Чуулганд оролцогчид БАРИЛГЫН САЛБАРЫН бодлого, төлөвлөлтөд анхаарах асуудлыг ЭРДЭМТЭН СУДЛААЧДААСАА сонсох, цаашид хэрхэн зөв бодлогыг салбарын хөгжилд тусгах тухайд үзэл бодол хуваалцсан ач холбогдолтой арга хэмжээ болж буйг онцолж байлаа.
Чуулганаар:
-“Барилга хот байгуулалтын бодлого үйл ажиллагаа ба МУ-ын хөгжлийн ерөнхий төсөл”
(Нутагшил, суурьшлын үзэл баримтлал, дэд бүтэц,хотжилт, хөгжлийн үзэл баримтлалын судалгаа, үр дүн)
-“Ирэх 100 жилийн хөгжлийн төсөөлөл, бодлогын зөвлөмж танилцуулга”
-“Барилга, хот байгуулалтын хөгжлийн одоо ба ирээдүй” (судалгааны үр дүн ба хөгжлийн чиг хандлага, шинэчлэл)
-“Монголын геотехникийн судалгааны тулгамдсан асуудлууд”
-“Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, хөгжил байршлын схем” зэрэг илтгэлүүлд тавигдаж ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД хэлэлцүүлэг өрнүүлэв.