Тусгай зөвшөөрөл олгох тухай
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодоор гэрээгээр гүйцэтгэх шийдвэрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд БХБСайдын 2012 оны 49, 2016 оны 11, 2019 оны 19, 2020 оны 23 тоот тушаалуудаар "Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох" ажлыг БХБЯ-тай гэрээ байгуулан 12 дэх жилдээ тасралтгүй гүйцэтгэж байна.
Цахим систем
2021 оны 06 сарын 25-ны өдрийн БХБСайдын 147 тоот тушаалаар "Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн эдгээдийн тусгай зөвшөөрөл олгох" үйл ажиллагааг цахимаар олгох шинэчилсэн журам батлагдсан.
Үйлчилгээний төв
Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлыг Барилгын тухай хуулийн 34.1.14-т заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа байгууллага нэг цэгийн үйлчилгээ болон WWW.MCIS.GOV.MN цахим системээр зохион байгуулж байна.
Шинэчлэгдсэн журам
2025 оны 02 сарын өдрийн БОСХБСайдын 36 тоот тушаалаар Тусгай зөвшөөрөл олгох суурь нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулсан.
Тусгай зөвшөөрөл олгосон байдал
| Он | Нийт тоо | Шинээр олгосон |
|---|---|---|
| 2013 | 177 | 146 |
| 2014 | 258 | 229 |
| 2015 | 166 | 145 |
| 2016 | 130 | 67 |
| 2017 | 188 | 63 |
| 2018 | 108 | 39 |
| 2019 | 73 | 39 |
| 2020 | 101 | 56 |
| 2021 | 113 | 46 |
| 2022 | 53 | 16 |
| 2023 | 118 | 109 |
| 2024 | 104 | 102 |
| Нийт | 1589 | 1057 |
Манай зөвшөөрлүүд
| Зөвшөөрлийн төрөл | Хүчинтэй хугацаа | |||
|---|---|---|---|---|
Лицензийн мэдээлэл олдсонгүй | ||||