ИХ БАРИЛГА 100 / БМҮ ХӨГЖИЛ 1990-2000 он

2026.08.25

ИХ БАРИЛГА 100 / БМҮ ХӨГЖИЛ 1990-2000 он

Барилгын материалын үйлдвэрлэл 1980-1990 оны хугацаанд 2.9 дахин өсөж байсан бол зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос эхлэн уналтанд орж, материалын үйлдвэрүүд зориулалтаа өөрчилж, үүд хаалгаа барьсан нь тун харамсалтай түүх болсон.

Улаанбаатар, Дархан, Чойбалсан хотууд, Өвөрхангай, Говь- Алтай аймгуудад ажиллаж байсан бие даасан томоохон 26 үйлдвэрээс гадна бусад аймгуудад ажиллаж байсан барилга үйлвэрлэлийн баазууд, тоосгоны жижиг үйлдвэрүүд, галт уулын шаарган гулдмайн үйлдвэрүүд үндсэндээ хувьчлагдаж дууссан байлаа.

Барилгын салбарын үйл ажиллагаа 1994 оноос саармагжиж, тухайн үед Барилгын салбарын бодлого нь Дэд бүтцийн яамны зөвхөн нэг газрын хэмжээнд тодорхойлогдож байв. 2000 он бол Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд аажмаар шилжиж, Барилгын салбарын уналт зогсч, сэргэлт дөнгөж эхэлсэн үе юм. 2000 оноос Барилгын салбар эрчимжих хандлага бий болж, харьцангуй богино хугацаанд сэргэж, түүний үр дүн болж салбар эрхэлсэн яам 10 жилийн дараа 2004 онд дахин байгуулагдаж, одоо Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам ажиллаж байна.

Үүний тод илрэл нь уламжлал болсон бүтээгдэхүүний үйлдвэрлэлүүд үйл ажиллагаа сэргээсний дээр, урьд зөвхөн импортлогддог байан болон сураг төдий байсан олон арван нэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэрүүд шинээр байгуулагдан олон тооны ажиллаж үйлдвэрүүд байна.

Их барилгын салбарт Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо, Монголын Барилгачдын Холбоо, Монголын Архитеторчдын Эвлэл, Барилгын Инженерүүдийн Холбоо, Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо, Төсөвчдийн Холбоо зэрэг олон нийтийн байгууллагууд ажиллаж эхэлсэн байдаг.