“ШУДАРГА ШИЛЖИЛТИЙН ЗАМД: АЖ ҮЙЛДВЭР, ХӨДӨЛМӨРИЙН САЛБАР, ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ИРЭЭДҮЙГ НЭГТГЭХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨХ МАНЛАЙЛАГЧИД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2026.08.20

“ШУДАРГА ШИЛЖИЛТИЙН ЗАМД: АЖ ҮЙЛДВЭР, ХӨДӨЛМӨРИЙН САЛБАР, ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ИРЭЭДҮЙГ НЭГТГЭХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨХ МАНЛАЙЛАГЧИД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Байгалийн нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийн хөгжил эдийн засгийн өсөлт, ажлын байр, нийгмийн бүтээн байгуулалтыг бий болгодог ч байгаль орчинд зарим тохиолдолд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс үүнийг өөрчлөх, шинэ тогтолцоонд шилжих нь чухал учраас өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, эдийн засгийн өсөлтийг хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах, бзнесийн байгууллагууд байгалийн нөөцөд үзүүлэх сөрөг нөлөөллөө хэрхэн бууруулах вэ зэрэг асуудлыг хөндлөө.

Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Хэлэлцүүлгийн гол сэдэв болох “Шударга шилжилт” нь үйлдвэрлэлийг зогсоох тухай бус хөгжлийн үр өгөөжийг хадгалах юм. Үүний зэрэгцээ байгаль орчин, хүний эрх, ялангуяа үйлдвэрлэлийн бүсийн ойр орчмын иргэд, ажилтан,, гэрээт ажилчдын хүний эрхэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулж, хөгжлийн ард хэнийг ч орхигдуулахгүйгээр шинэ тогтолцоонд шилжих тухай юм" хэмээн онцоллоо.

Түүнчлэн "Бид төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран барилгын салбарын ногоон шилжилтийг эрчимжүүлж, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах зорилгод бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллах болно. Энэ хүрээнд байгаль орчинд ээлтэй технологи, инновац, тогтвортой барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, хүн төвтэй, эрүүл, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хот, суурин газрын хөгжлийг бодлогын түвшинд тууштай хэрэгжүүлэх болно” гэв.

Хэлэлцүүлгийн үр дүнд хүний эрхийн магадлан шинжилгээ болон хариуцлага бизнесийн үйл ажиллагааны талаарх ойлголт, мэдлэг нэмэгдэж, Засгийн газар, хувийн хэвшил, бизнесийн холбоодын хоорондын хамтын ажиллагаа, түншлэл бэхжих зэрэг тодорхой үр дүнд хүрэх юм.