БАРИЛГА ОРОН СУУЦ-2018 бүртгэл явагдаж байна.

 Мэдээний зураг
3 сарын өмнө

Гишүүд дэмжигч байгууллагуудад

Монгол улсад Барилгын салбар үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой, Барилгачдын баярыг тохиолдуулан “Барилга орон сууц-2018” үзэсгэлэн яармагийг 2018 оны 08дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа тул уг арга хэмжээнд өргөнөөр оролцоно уу.

Шинэ техник технологи инноваци нэвтрүүлж буй байгууллагууд сургалт, семинар танилцуулах арга хэмжээнд LED дэлгэцтэй тайз үнэ төлбөргүй ашиглах боломжтой.

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид олон газраар явж цаг, мөнгөө үр дүнгүй зарцуулахаас татгалзаж, төрөлжсөн үзэсгэлэн яармагаас олон талын мэдээлэл авч, харьцуулалт хийж байгаад худалдан авах сонирхолтой болсон нь энэхүү арга хэмжээний үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна. Нөгөө талаар үзэсгэлэнд оролцогч компаниудад богино хугацаанд бага зардлаар, зорилтот олон мянган хэрэглэгчид мэдээллээ хүргэх онцгой боломжийг олгож байгаа юм. 

      Иргэд, олон нийт орон сууц худалдан авах нь эрс нэмэгддэг, зах зээлийн хамгийн таатай нөхцөл боломж бүрддэг энэ л үед барилгын салбарынхныг нэгэн дээвэр дор цуглуулдаг "БАРИЛГА, ОРОН СУУЦ 2018" үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна. Талбайн тоо хязгаартай тул амжиж захиалгаа өгөөд, хамгийн тохиромжтой байршлаа бусдаас түрүүлж сонгоорой.

“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2018” үзэсгэлэн яармагийн
Зохион байгуулах хороо
Холбоо барих: 99000981, 99907816, 77113333

 

МБМҮХолбоо

Барилга.мн