Үйл ажиллагаа

          Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Төрийн байгууллагуудтай мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллах
  • Гишүүн, дэмжигч байгууллагуудад техник технологийн болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, зөвөлгөө өгөх, мэргэжилтэй ажилчид бэлтгэх
  • Дотоодод үйлдвэрлэж буй болон импортоор нийлүүлэгдэж байгаа барилгын зарим материалын чанарыг магадлан шалгах, баталгаа гаргаж өгөх
  • Барилгын материалын жижиг дунд үйлдвэрийг сэргээх, техник эдийн засгийн үндэслэл, төсөл боловсруулах
  • Хурал, зөвөлгөөн, уулзалт, сургалт, семинар, үзэсгэлэн яармаг, гадаад дотоодод зохион байгуулах, гишүүн, хамтран ажилладаг компаниудын төлөөлөгчдийг оролцуулах

Төр засгийн шийдвэр гаргах түвшний эрх бүхий байгууллага комисс, зөвлөлд ажиллаж буй МБМҮХолбооны төлөөлөл

  1. БХБЯам-ны шинжлэх ухааны техникийн зөвлөл
  2. Стандарт хэмжил зүйн газрын зам барилгын  хороо
  3. Мянганы сорилтын сангийн  мэргэжлийн  боловсролын  салбар хороо
  4. Газрын харилцаа, Барилга, Геодези зураг зүйн газрын  дэргэдэх орон тооны бус  техникийн зөвлөл
  5. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрийн эрдэс баялагын зөвлөл,
  6. Бүтээгдэхүүний баталгаажуулалтын  улсын алба

Барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх бодлого боловсруулах чиглэлээр
ажиллах ажлын хэсгүүд дэх  МБМҮХолбооны төлөөлөл

  1. Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр боловсруулах Засгийн газрын ажлын хэсэг
  2. Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн  “Үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөл”
  3.  УИХ-ын 2009 оны 36-р захирамжаар “ Стратегийн ордуудыг малтмалын томоохон ордуудыг түшиглэн байгуулагдах хот суурингийн бодлого,хөтөлбөр“боловсруулах УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрөөр ахлуулсан  ажлын дэд хэсэг
  4. ЗТБХБЯамны дэрэгдэх “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн”Барилгын материалын үйлдвэр” төслийн  ажлын хэсэг
  5. Хөтөлийн Цемент-Шохой ХК –ний Цементийн үйлдвэрийн нэг шугамыг хуурай аргад шилжүүлэх төслийн ажлын хэсэг

БМҮХолбооны санаачлагаар болон   идэвхитэй оролцоотойгоор гарсан хууль, тогтоол шийдвэрүүд

Зарим материал, тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн албан татвар, НӨАТ –аас чөлөөлөх тухай УИХ –ын хууль 2005 оны 8 дугаар сарын 4 –ний өдрийн хууль

  • Барилгын тухай
  • Гааль,НӨАТ албан татвараас  чөлөөлөх МУ-ын хууль 2009-7-16 ны хууль
  • Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн  тухай
  • Жижиг дунд үйлдвэрийн тухай
  • Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ –ын 2010 оны 11 дүггэр тогтоол / Хөтөлийн “Цемент шохой” ХК –ийн цемент үйлдвэрлэх технологийг хуурай аргад шилжүүлэх нөхцөлтэйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах /
  • Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн нйруулгад санал боловсруулж оруулсан

Монгол улсын Засгийн газрын тогтоол

НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барилгын салбарт техникийн шинэчлэлт хийх зориулалттай зарим материал, тоног төхөөрөмж, машин механизм болон хуьванцар хоолой, цемент-шохой, чулуу, дулаан тусгаарлах болон гипсэн хавтангийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн нэр төрөл, тоо хэмжээний жагсаалт баталсан МУ –ын ЗГ- ын 2005 оны 193-р тогтоол

  • “Барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө батлах тухай” ЗГ-ын 2007 оны 222-р тогтоол
  • Барилга , дэд бүтцийн салбарт авах зарим арга хэмжээний тухай ЗГ- ын  2007 оны 282 дугаар тогтоол 
  • “Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийг батлах тухай ЗГ –ын 2009 оны 299 дүгээр тогтоол
  • ”Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд .... Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэгүүлэх талаар  шийдвэрлэсэн  МУ-ын Засгийн газрын 2010 оны 325-р тогтоолд   ”Барилгын материалын үйлдвэр эрхлэх тусгай зөвшөөрөл, технологийн зааварыг хянаж баталгаажуулах, салбарын ажилтны давтан сургалт, мэрэгжлийн зэрэг олгох зөвшөөрөл зэргийг тусгуулсан  

Монгол улсыг засгийн газрын тогтоол

  • “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл батлах тухай “ ЗГ-ын 2009 оны 178-р тогтоол
  • “Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслийн жагсаалт”  батлах тухай  МУ-ын ЗГ-ын  2009 оны 320-р тогтоол
  • Гаалийн албан татвар болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх Жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж , сэлбэг хэрэгслэлийн жагсаалтыг баталсан  МУ-ын засгийн газрын 2009 оны 316-р тогтоол