Суурь нөхцөл, шаардлага

                                                          Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01дугаар сарын 19-ний өдрийн 11дугаар тушаалын хавсралт

Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам

Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх ажлын хүрээнд

  1. Барилгын материалын түүхий эд олборлох, боловсруулах, түүгээр төрөл бүрийн материал, хийц эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгч нь аж ахуйн нэгж болон байгууллага   байна.
  2. Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа  орчинд сөрөг нөлөөгүй, стандарт, зураг төслийн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах ба бүтээгдэхүүнийхээ чанарыг бүрэн хариуцна.
  3. Даацын хийц эдлэл үйлдвэрлэх бол барилгад хэрэглэх аргачилсан зааварт тусгуулсан байх буюу  БНбД, тухайн барилга обьектын зураг төсөвт тусгасан  шаардлагыг хангасан байна.
  4. Томоохон үйлдвэрүүд нь үндсэн болон туслах түүхий эд, материал,  бүтээгдэхүүнийхээ чанарыг  тодорхойлох өөрийн лабораторитой байх ба жижиг, дунд  үйлдвэрийн хувьд аль нэг  итгэмжлэгдсэн  лабораториор чанарыг тодорхойлуулахаар гэрээтэй  ажиллана.
  5. Үндсэн түүхий эд материал бэлэн бүтээгдэхүүн нь техникийн шаардлага болон турших аргын олон улсын болон үндэсний хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  стандартуудыг бүрэн хангах ба стандартгүй бол Стандарт хэмжилзүйн үндэсний төвийн даргын 2007.06.26-ны 213 тоот тушаалаар батласан журмыг баримтлан зохих шийдвэр гаргуулсан байна.
  6. Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан  хуулийн этгээд энэ журмын 2.2-т зааснаас гадна дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Үйлдвэрийн технологийн зааврын бүртгүүлсэн дугаар бүхий хуудасны хуулбар
  • Бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээний хуулбар /сунгах аж ахуйн нэгжийн хувьд/
  • Түүхий эд, бүтээгдэгдэхүүний хөндлөнгийн лабораторийн шинжилгээний бичиг- сүүлийн 3-5 жилээр /сунгах аж ахуйн нэгжийн хувьд/
  1. Гадаадын хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа энэ журмын 2.2-2.4-д заасан баримт бичиг бүрдүүлэхээс гадна Барилгын тухай хуулийн 45.4-д заасны дагуу тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний баталгаат орчуулгын хуулбарыг хавсаргана.
  2. Үйлдвэрийн ангилалд тохирсон  барилгын материалын мэргэшсэн болон зөвлөхийн зэрэгтэй   технологи-инженертэй байхаас гадна Хөдөлмөр хамгааллын инженерийг тушаалаар томилж ажиллуулах ба тухай бүр сургалтад хамруулсан байна. Жижиг дунд үйлдвэрийн хувьд дээрхи  инженер техникийн ажилтануудыг гэрээгээр ажиллуулж  болно.
  3. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийн онцлогт тохирсон мэргэжилтэй  ажилчидтай байх ба нийт ажилчдын 60- аас доошгүй хувь нь мэргэжлийн сургалтад хамрагдсан байна
  4. Зөвлөх инженер нь 5-аас дээшгүй байгууллагад гэрээгээр ажиллаж болно.
  5. БД 12-105-07 дагуу батласан дотоод үйл ажиллагаанд мөрдөх хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэмтэй байх.

 

Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох суурь нөхцөл шаардлага ТАТАХ