Гишүүд

 

Холбооны гишүүнчлэл, давуу талууд

МБМҮХолбооны гишүүнчлэл нь сайн дурын үндсэн дээр явагддаг.

Холбоонд барилгын матщериалын үйлдвэрлэл, бизнес, бусад барилгын бүх чиглэлийн аж ахуйн нэгүүд, төрийн ба төрийн бус байгууллагууд гишүүнээр элсэж болохоос гадна барилгын бизнес эрхлэгч хувь хүмүүс хүсэл зорилгоороо нэгдэх боломжтой.

Холбооны жинхэнэ гишүүн болсноор та:

- Төрийн ба төрийн бус байгууллагууд болон холбоо дангаараа зохион байгуулж буй гадаад дотоод арга хэмжээнүүдэд давуу эрхтэйгээр хамрагдах

-Холбоо явуулж буй үйл ажиллагаанд санал дүгнэлтээ илэрхийлж оролцох, бүх талын дэмжлэг туслалцаа авах.

-Бизнесийн хүрээгээ тэлэх, мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах, хорших, түншлэх

- Банк, санхүүгийн байгууллагуудтай харилцах, гадаадын зээл тусламжын төсөл, тендерт оролцох зэрэгт холбооноос дэмжлэг авах

-Гадаадын орнуудаас ирүүлж буй бизнесийн саналуудтай цаг тухайд нь танилцах

-Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ тохирлын баталгаа тусгай зөвшөөрөлтэй гаргуулахад холбооноос дэмжлэг авах

- Бүтээгдэхүүний чанарын баталгаа гаргуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, техникийн шинэчлэлт хийх, шэнээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх төсөл боловсруулахад мэргэжлийн зөвөлгөө авах зэрэг үйлчилгээнд 5-20 хүртэл хувийн хямдрал эдлэх.

-Шагнал урамшилд байгууллага, хамт олон, хувь хүмүүсийгхамруулахад тодорхойлолт гаргуулж авах зэрэг боломжуудаар хангагдах.