ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАВ.

 Мэдээний зураг
2017-10-31 12:38

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа  олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Монгол дээвэр ХХК-ийн захирал Дагвын Алтангэрэл, Алтан гадас одонгоор МУ-н зөвлөх инженер, МБМҮХолбооны зөвлөх, Техник хяналтын ОЛНО ХХК-ын чанарын менежер Ганжуурын Даваадоржийг тус тус шагналаа.

 

МБМҮХолбоо болон нийт барилгын салбарт мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй анд, нөхөд, барилгачин олны өмнөөс Салбарын шилдэгүүддээ эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөе.