ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЛААР

 Мэдээний зураг
2017-06-19 13:06

ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЛААР

 

                                             

 

Ойрын өдрүүдэд цементийн үнэ 44-н зах дээр огцом өсч 1тн-250,000 төгрөг хүрч, цемент олдохгүй байгаа талаар  холбогдох үйлдвэрүүдээс тодруулга авч, мэдээлэл өгч байна.

  1. Монполиметын Монцемент билдинг материалс ХХК-н  үйлдвэр дээр төмөр замын салааны засвар гарч 3 хоног саатсан. 30 вагон цемент бэлэн байгаа. Түрүүч нь өчигдөр  буюу 18-нд 44-н зам дээр 15 вагон ирсэн,  өнөөдөр залгаад үлдэгдэл нь ирнэ. Араас  нь саадгүй ирнэ.
  2. Хөтөл цемент Шохой ХК-ийн үйлдвэр гөлтгөнө тасраад нэг / 2017-06-15/ өдөр  зогссон. Одоо Дундговь Эрдэнэгипс гөлтгөнө нийлүүлэлт эхэлсэн. Дорноговийн Арвин хад ХХК –аас гөлтгөнө нийлүүлэгдэж байна. Өнөөдөрөөс ачилт эхлэнэ.
  3. Мөнхийн баян гал ХХК клинкерээ дуусаад, зуухаа галлаж эхлээд удаагүй байсан учир өнөөдөрөөс нийлүүлэлт хэвийн явагдаж байна.

Одоогоор  үйлдвэрүүдийн нийлүүлэлт хэвийн явагдаж эхэлсэн тул түр зуурын шалтгааныг ашиглан цементийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн явдал гарсан байгааг анхааруулж, өндөр үнэтэй цементийг  их хэмжээгээр худалдан авалт хийж, нөөцлөхгүй байхыг зөвлөж байна. 

 

МБМҮХолбоо