
2025.11.20
Сонгон шалгаруулалт
МОНГОЛ УЛСЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ОНОШИЛГООНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД ОРОЛЦОХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
МОНГОЛ УЛСЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ОНОШИЛГООНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД ОРОЛЦОХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
Монгол улсын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний хэрэглээний бодит нөхцөл байдлыг үнэлэх, байгууллага нэгжийн түвшинд хүлэмжийн хийг бууруулах боломжийг тодорхойлох, Монгол Улсын үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт (NDC)-д хувь нэмэр оруулах “Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн хүлэмжийн хийг бууруулах оношилгооны зөвлөх үйлчилгээ”-д оролцох байгууллагыг сонгон шалгаруулахыг дараах байдлаар зарлаж байна.
1. Зөвлөх үйлчилгээний тойм:
Төслийн нэр: Монгол Улсын жижиг, дунд аж ахуйн нэгжийн хүлэмжийн хийг бууруулах технологийн оношилгооны зөвлөх үйлчилгээ
Үргэлжлэх хугацаа: 2025.11 ~ 2025.12
Хамрагдах байгууллага: Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй эрчим хүчний хэрэглээний хэмнэлтийг сайжруулах хүсэлтэй жижиг, дунд үйлдвэрүүд
Зорилго:
- Жижиг, дунд үйлдвэрлэлийн хүлэмжийн хийн ялгаруулалтад системчилсэн үнэлгээ хийх
- Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, зардлыг хэмнэх арга замыг боловсруулах
- Байгууллагын тогтвортой менежментийн үндэс суурийг бий болгож, ирээдүйд хүлэмжийн хийг бууруулах чадавхыг бэхжүүлэх
Зөвлөх үйлчилгээний агуулга
- Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан хүлэмжийн хийн менежментийн семинар зохион байгуулна. (11-р сард, заавал оролцох) ➔ Хүлэмжийн хийн менежмент, ойлголт болон тооцоолох, бууруулах талаар боловсрол олгох сургалт
- Хүлэмжийн хийг бууруулах технологийг шалгах, үр дүнд дүн шинжилгээ хийх зорилгоор (үйлдвэрлэлийн) талбайн оношилгоо хийх (11 сар ~ 12 сар)
➔ Салбар бүрийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран үйлдвэрлэлийн дамжлага тус бүрт хүлэмжийн хийг бууруулах технологийг оношлон тодорхойлох
- Оношилгооны дүгнэлт болон үр дүнг хуваалцах семинар зохион байгуулах
* Үйлдвэрлэлийн талбайн оношилгоо хийхэд ойролцоогоор хагас өдөр [여기에 입력] шаардлагатай (үйлдвэрийн талбайтай биечлэн танилцана)
** Эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн хэмжээ, компанийн санхүүгийн мэдээлэл зэрэг холбогдох мэдээлэл, баримт бичиг шаардлагатай болно.
2. Байгууллага сонгон шалгаруулах
Сонгон шалгаруулах арга: Урьдчилсан үнэлгээ, биечлэн болон онлайн ярилцлага, байгууллага тус бүрээр хүлэмжийн хийг бууруулах технологи нэвтрүүлэх боломжийг судлан шалгасны үндсэн дээр бүртгүүлсэн байгууллагуудаас нийт 10 байгууллагыг сонгоно.
Үнэлгээ, сонгон шалгаруулалт:
- Үнэлгээ: Хүлээн авах чадвар, идэвх оролцоо, үр дүнтэй байдал гэсэн 3 үндсэн шалгуур үзүүлэлт дээр үндэслэн үнэлгээ хийх бөгөөд удирдлагын оролцох хүсэл эрмэлзэл болон хүлэмжийн хийг бууруулах боломжит хэмжээг зэргийг харгалзан үзнэ.
- Сонгон шалгаруулах шат: Бүртгэлийн анкет бөглөх → Бичиг баримтыг шалгах → Биечлэн/Онлайн ярилцлага → Үнэлгээний үр дүнг мэдэгдэх
Бүртгэл:
- Хугацаа: 2025.11.03 (Даваа гараг) ~ 2025.11.09 (Ням гараг) (Өөрчлөгдөх боломжтой)
- Бүртгүүлэх арга: Онлайн бүртгэл https://forms.gle/ypZQ9jBGt4J6bkuy8 *Бүртгэлтэй холбоотой мэдээллийг: 8030-8037 / 9119-9113
ECO&PARTNERS /Гадаад стратегийн хэлтэс/ global@eco-partner.co.kr