Гишүүнчлэлийн тухай
МБМҮХ нь гишүүд, дэмжигчидтэй байна. МБМҮХ-ны дүрмийг зөвшөөрч, МБМҮХ-оос явуулах үйл ажиллагааг дэмжиж буй дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүс МБМҮХ-ны гишүүнээр элсэх болно.
Гишүүдэд үзүүлэх үйлчилгээ
МБМҮХ-ны гишүүдийн болон тухайн салбарын эрх ашгийг хохироосон эрх зүйн акт, бусад бичиг баримт шийдвэрийг хянан үзэх, өөрчлөх, хүчингүй болгох талаар санал бэлтгэж холбогдох байгууллагад тавих, шийдвэрлэх
Байгууллага, гишүүдийг барилгын материал үйлдвэрлэлийн техник, технологи, эдийн засаг-санхүү, зах зээл үнийн тухай болон холбогдох хууль тогтоомж ба бусад мэдээллээр хангах, үйлчлэх
Үйлдвэрээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх төсөлдөө хөрөнгө оруулагч ба таатай нөхцөл бүхий зээл олгоход нь бодитой үр дүнд хүртэл туслах
Гишүүдийг үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлэх, гадаад зах зээлд гарч ажиллах, гадаадын болон олон улсын байгууллагуудтай үйлдвэрлэл, худалдааны болон шинжлэх ухаан техникийн шууд хамтын ажиллагаа тогтоох, хамтын үйлдвэр, олон улсын аж ахуйн нэгж байгуулах, энэ салбарт хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг эзэмших зэрэг асуудлаар аж ахуйн нэгж байгууллагад туслалцаа үзүүлэх олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулах
Гишүүд хоорондын маргаан, гишүүд ба бусад хуулийн этгээд, хувь хүмүүсийн хооронд гарсан маргааны асуудлаар гишүүдэд хууль эрх зүйн талаар зөвлөгөө өгөх