Экспертийн багийн ажил

ПРОЦЕССИЙН ХЯНАЛТ

МБМҮХолбоо нь 2012 оноос хойш барилгын материалын үйлдвэрлэлд тусгай зөвшөөрөл олгох эс олгох ажлын хүрээнд хамгийн үр дүнтэй зохион байгуулалтанд оруулж үйлдвэрүүдээр "ЗӨВЛӨХ МЭРГЭЖЛИЙН БАГ" ажиллуулж эхлэсэн болно.

Ажиллах журам

"Экспертийн мэргэжлийн баг"-ийн ажиллах журмыг дотооддоо батлуулан мэргэжлийн инженер, зөвлөхүүдийг ажиллуулдаг.

Хамтын ажиллагаа

Үйлдвэрүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, зөвлөмж өгч хамтын ажиллагаа, эргэх холбоог бий болгодог.

Процессийн хяналт

Багийн бүрэлдэхүүн

Мэргэжлийн инженер, зөвлөхүүдийн бүрэлдэхүүн:

Цемент, шохой гөлтгөнийн холбогч болон бетон, төмөр бетон, бэлэн бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлийн технологи инженер

Керамик тоосго, керамик хавтан, өнгөлгөөний тоосго, керамзит, алевролит, перлитийн хөнгөн дүүргэгч, материалын чиглэлийн технологи инженер

Хүдрийн бус ашигт малтмалын ашиглалт, олборлолт, бетоны дүүргэгч материал, барилгын чулуу боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн технологи инженер

Автоклавын ба автоклавын бус хөнгөнбетон /пено, газо бетон, полистирол бетон/ үйлдвэрлэлийн чиглэлийн технологи инженер

Дулаалгын эрдэс хөвөн EPS, XPS, PUR, /полиуретан/ хавтан, түүгээр үйлдвэрлэлийн сендвич хавтангийн үйлдвэрлэлийн чиглэлийн технологи инженер

Металл хийц, стандарт бус хийц, арматур, ган бөмбөлөг, прокатуудын үйлдвэрлэлийн чиглэлийн технологи инженер

Хуванцар хоолойн төрлүүд, хуванцар цонх, хаалга, барилгын химийн нэмэлт, будаг, эмульс,чулуун будаг, кабель утас, цахилгаан тусгаарлагчийн үйлдвэрлэлийн чиглэлийн технологи инженер

Барилгын силикат, хөнгөн бетон, дулаан тусгаарлагч материалын инженер

Багийн бүрэлдэхүүн

Үйл ажиллагааны чиглэл

Тус мэргэжлийн баг нь үйлдвэрүүдэд дараах үйл ажиллагаа, үйлчилгээг үзүүлдэг:

Мэргэжлийн зөвлөгөө

Үйлдвэрүүдэд мэргэжлийн болон технологийн зөвлөгөө өгөх

Технологийн дэмжлэг

Тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд зөвлөмж өгөх

Төрийн бодлогын хэрэгжилт

Төрийн бодлогын хэрэгжилтийг хангуулах

Лабораторийн хяналт

Лабораторийн хяналтын ажлыг эрчимжүүлэх

Үйл ажиллагааны чиглэл