ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ

 Мэдээний зураг
2019-03-29 17:04

ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ

 

Агаарын тухай хуулийн 16.1.5-д заасныг үндэслэн Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2018 оны 2 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2дугаар сарын 28-ний өдрийн 62 тоот тогтоолоор Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Иймд барилгын материал үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс зохих түвшний газруудад энэ асуудлаар хүсэлт гаргах зорилгоор та бүхнээс тодруулга авах хэрэгтэй байна.

Тиймээс хавсралтад байгаа хүснэгтийн дагуу өөрийн үйлдвэрлэлд хэрэглэх нүүрс болон зуухны талаарх мэдээллийг bmaterial.tz@gmail.com хаягаар бидэнд илгээнэ үү.

 

Хавсралт хүснэгтийг  ЭНД-ээс татна уу.

 

МБМҮХолбоо

 

316253

99143658