Өөрөө өөрийгөө эмчлэгч бетон -SELF-HEALING CONCRETE

 Мэдээний зураг
2013-10-24 17:35

ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЭМЧЛЭГЧ БЕТОН -SELF-HEALING CONCRETE

 

1865 онд Ричард Костейний анх байгуулсан Костейн компани нь одоо олон улсын инженерчлэл, санхүү, судалгааны томоохон Costain Group болон хөгжсөн ба тэрээр барилгын материалын инженерчлэлийн судалгаа, түүний дотор бетоны хагарал, цууралт гэмтлийг эмчлэх туршилт судалгаанд зориулж, 3 жилийн хугацаанд хэрэгжих 1.6 сая паундын төсөвтэй "Materials for Life" төслийн хүрээнд Кембриджийн Их Сургуультай хамтран хийсэн судалгаа нь томоохон амжилт авчиржээ.
Энэ нь юу вэ гэвэл, судлаачид бетоны ердийн хольцонд хамгаалалтын микрокапсул бүхий тусгай бактерийг үржүүлж, нэмж өгснөөр бетон өөрөө өөрийгөө "эмчлэх" чадвартай тусгай бетон гаргаж чаджээ.

 

Энэхүү бактерууд нь устай урвалд оронгуутаа "амь орж" төмөр бетоны каркасыг ус, агаарын үйлчлэлээр зэврэхээс нь өмнө хагарал, цууралтыг нь бөглөж өгдөг байна.

Үүний зэрэгцээ полимер торлог шөрмөсүүдийг ашигласан нь дулааны болон эсвэл цахилгаан үйлчлэлийн нөлөөгөөр идэвхижин бетоны агшилтын явцад бий болж болохуйц эвдрэл гэмтэл, зай завсар, цууралтыг хааж бөглөж өгөөд, өөрийн хэвийн хэлбэртээ эргэн ордог энэхүү чанарыг нь ашиглажээ.
Ингэж "Self-healing concrete" буюу "Өөрөө өөрийгөө эмчлэгч бетон"-ыг гарган авчээ. Энэ нь барилгын үйлдвэрлэл болоод зам засварын салбар дах "томоохон тоглогч" болсон ба зам, барилгын ашиглалтын хугацааг уртасгах, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээний зардлыг багасгахад ихээхэн ач холбогдолтой болохыг баталж байна.
Үүнийг эрдэмтэд судлаачид бетоны гэмтлийг засах, зам хучилт, барилга үйлдвэрлэл энэ гурван салбарын аль алиных нь хувьд "шинэ эрин" иржээ гэж дүгнэж байна.

Мэдээллийг орчуулж бэлтгэсэн: Б. Энх-Амгалан