АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД

 Мэдээний зураг
4 сарын өмнө

Монгол улсын Засгийн газар, БХБЯ-наас  “COVID-19” цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахад манай дэд салбарын аж ахуйн нэгжүүдэд тодорхой дэмжлэг үзүүлж байгаад барилгын материал үйлдвэрийн баялаг бүтээгчид бид талархаж байна.

Цемент, шохойн  үйлдвэрүүдийн тасралтгүй ажиллагаатай технологийн онцлог, түүнд эрчим хүчний найдвартай эх үүсвэр  ямар чухал  болохыг төр засаг  маань зөвөөр ойлгож манай холбооноос дэвшүүлсэн зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр 2020 оны 12дугаарын сарын 28-ний 2/152 албан тоотын хариу болгож МУ-ын Засгийн газрын шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатараас 2021оны 01дүгээр сарын 19-ний ЗГХЭГ -ын -2/101 тоотоор Эрчим хүчний яаманд шилжүүлж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохын 1 сарын 26-ны в\303 тоотоор Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал /Г.Балжиннямд/-д  түр журмын үйлчлэх хугацаанд цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад хамруулалт хийхгүй байх арга хэмжээ авах чиглэл өгсөн байна.

Иймд та бүхэн өөр өөрсдийн үйлдвэрийг эрчим хүчээр хангадаг Цахилгаан дамжуулах төвүүдэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү.

Бид цаг үеийн асуудалтай холбогдуулан Засгийн газар БХБЯаманд зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр санал хүргүүлэх тул үйлдвэрийнхээ үйл ажиллагааны онцлогт тохируулан 2 төрлийн хүснэгтээр мэдээллээ bmat.material@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хүснэгт 1-ийг ЭНД-ээс, хүснэгт-2 ЭНД-ээс татаж авна уу.

Барилгын улирал эхлэхэд бага хугацаа үлдэж байгаа тул үүсэж болох эрсдэлийг тооцон үйлдвэрлэлээ аль болох эрт эхлүүлэн цар тахлыг хамтдаа хохирол багатайгаар даван туулахыг уриалж байна.

МБМҮХолбооны ажлын алба