БНЧУ-ын Бизнес эрхлэгчидтэй хийх B2B уулзалтад урьж байна.

 Мэдээний зураг
10 өдрийн өмнө

БНЧУ-ын Бизнес эрхлэгчидтэй хийх B2B уулзалтад урьж байна

Бүгд Найрамдах Чех Улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд ноён Эдуард Муржицкы тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлахтай холбогдуулан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), БНЧУ-ын Эдийн засгийн танхимтай хамтран Монгол-Чехийн бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байгаа тул аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хэзээ: 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10:00 цагт

Хаана: МҮХАҮТ-ын Хурлын танхимд (5-р давхар)

Хавсралт: БНЧУ-ын бизнес бүрэлдэхүүний жагсаалт-ТАТАХ,

Арга хэмжээний хөтөлбөр,-ТАТАХ

Арга хэмжээнд дараах хаягаар бүртгүүлж оролцоно уу:

МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар
Утас: 312501, 89918969

 

эх сурвалж: МҮХАҮТ

МБМҮХолбоо