САЛБАРТАА ТЭРГҮҮЛСЭН "ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ" -ИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА.

 Мэдээний зураг
30 өдрийн өмнө

САЛБАРТАА ТЭРГҮҮЛСЭН "ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ" -ИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжисний 92 жилийн ойн баярыг 2018 оны 9 дүгээр сарын7-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ажиллаж байна.

 Барилгачдын баяраар 2018 онд ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг арван аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, туг далбааг нь Барилгачдын талбайд бүтэн жилийн турш өргөн мандуулж, алдаршуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг БХБСайдын 2017 оны 136 дугаар тушаалаар баталсан “Барилгын салбарын оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах журам”-ын дагуухүлээн авна. Иймд “Оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж”-д нэр дэвших хүсэлтэй аж ахуй нэгж, байгуулалгын материалыг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Барилгын хөгжлийн төвийн 313 тоот өрөөнд хүлээн авах тул Та бүхэнийг материалаа ирүүлэхийг урьж байна.

Жич: БХБСайдын 2017 оны 136 дугаар тушаалаар баталсан “Барилгын салбарын оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах журам”-ыг www.barilga.gov.mn цахим хуудснаастатаж авна уу. 

Холбоо барих утас: 11-316304, 11-320965

Барилга, хот байгуулалтын яам

Барилгын хөгжлийн төв

МБМҮХолбоо