ХАБЭА 6-САРЫН СУРГАЛТАД ХАМРАГДАНА УУ.

 Мэдээний зураг
7 сарын өмнө

 

ХАБАЭ ажилтаны мэргэшүүлэх 6-р сарын сургалт

Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 06-р сарын сургалтыг зохион байгуулж байна.

Хэрэгжүүлэх хуулийн заалт: Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 17.1, 17.2, 17.4, 17.5 заалт

НЭГ. Барилгын материалын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт: Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 тоот тушаалаар батлагдсан 40 цагийн /5 өдөр/ сургалтын хөтөлбөрөөр явагдана.

 6-р сарын сургалт 11-15-нд явагдана. Сургалтанд хамрагдсан ажилтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв”-н сертификат олгоно.

Энэ сургалт сард 1 удаа явагдах бөгөөд сургалтын төлбөр нь 280,000 төгрөг

ХОЁР. Нийт ажилтны ХАБЭА-н сургалт

Үйлдвэр аж ахуйн нэгжийн нийт ажилтнуудад нийт ажилтны сургалтын хөтөлбөрт тусгагдсан 14 цагийн /2 өдөр/ сургалтыг зохион байгуулж сертификат олгоно.

Сургалтын төлбөр нь ажиллагсдын тооноос хамааран нэг ажилтны сургалтын төлбөр 20,000-40,000 төгрөг байна.

Сургалтыг үйлдвэр дээр нь буюу холбооны дэргэдэх сургалтын төвд зохион байгуулна.

ГУРАВ. Барилгын материалын үйлдвэрүүд тусгай зөвшөөрөл олгох, сунгуулахад ХАБЭА-н ажилтан нь хүчин төгөлдөр сертификаттай, нийт ажилтнууд нь ХАБЭА-н нийт ажилтны сургалтын хөтөлбөрт хамрагдсан сертификаттай байна.

Үйлдвэрүүд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хууль, дүрэм зааврыг чанд мөрдөн аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог бүрдүүлэн осолгүй, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахыг уриалж байна. 

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн асуудал хариуцсан

ажилтны мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр

№ 25

Сургалтын байгууллага:

“Монгол Барилга Консалтинг” ХХК-ийн дэргэдэх “ИТГЭЛ” сургалтын төв

Сургалтанд хамрагдах суралцагсад:

Барилга угсралт, Барилгын Материалын Үйлдвэрлэлийн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн асуудал хариуцсан ажилтан

Сургалт зохион байгуулагдах газар:

Баянгол дүүрэг, 20-р хороо, Саппоро төвийн урд Монтед компанийн байранд

Сургалт явагдах хугацаа:

2018.06.11 - 2018.06.15

Сертификат олгох байгууллага:

Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын Яамны Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Төв

Сургалтын төлбөр төлөх данс:

“Монгол Барилга Консалтинг” ХХК

Худалдаа Хөгжлийн банк  данс – 453005887

Сургалтын бүртгэл:

2018.05.28 – 2018.06.08

Холбоо барих утас:

99262172, 99143658, 99013068

Суралцагчдаас бүрдүүлэх материал:

  1. 3х4 хэмжээтэй 2% цээж зураг
  2. Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Төлбөр төлсөн баримт

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ЭНД-ЭЭС ТАТАЖ АВНА УУ.

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо

“Монгол Барилга Консалтинг” ХХК-ийн дэргэдэх “ИТГЭЛ” сургалтын төв